Цыши Хатан I
Book Stores
Type
Book
Authors
Юн Чан ( Юн Чан )
Category
Уран зохиол, Роман
[ Browse Items ]
Publication Year
2015
Publisher
Nepko Publishing, Mongolia
Pages
658
Tags
Abstract
ЦЫШИ ХАТАН (Cixi; Tz'u-his; the Empress Dowager) (1835.11.29-д Манж Чин Улс, Бээжинд төрж, 1908.11.15-д Бээжинд нас барсан) Чин династийг бараг хагас зуун жил захирсан хатан хаан. Түгээмэл элбэгт (Сяньфэн) хаан (1850-61 онд хаанчилсан)-ы доод зиндааны татвар эм байсан Цыши 1856 онд ганц хүү төрүүлсэн нь ирээдүйн Бүрэн засагч (Тунжи) хаан байв. Эзэн хааныг нас барсны дараа хаан ширээнд залрах үедээ зургаан настай хүүгийнхээ өмнөөс төр баригч гурван хүний нэг болжээ. Энэ үед Тайпингийн болон Няний бослого дарагдаж, төр засаг түр зуур сэргэсэн байв. 1875 онд хүүгээ нас барахад Цыши хаан ширээ залгамжлах хуулийг зөрчин, үрчилж авсан зээ дүүгээ хаан ширээнд залжээ. Ийнхүү хаан төрийг барих явдал үргэлжилж, 1884 онд Цыши ганцаараа төр баригч болсон. 1889 онд төр барих эрхээ нэр төдий шилжүүлсэн ч 1898 онд багц эрс шинэчлэл хэрэгжүүлэхийн тулд төрийн эрхийг буцаан авч, зээ дүүгээ ордонд нь хорьжээ. Хятадад аймшигтай ур дагавар авчирч бүтэлгүйтсэн Боксёрын бослогыг дэмжсэн. 1902 онд өмнө нь буцаасан шинэчлэлээ хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ засгийн бодлого хэмээн нэрийдсэн шинэчлэл нь Хятадыг "баруунжуулах"-ын сацуу монгол, түвд зэрэг хань бус угсаатнуудыг хятадчилахад чиглэж байв. Нас барахаасаа өмнө зээ дүүгээ хордуулж алахыг тушаажээ.
Number of Copies
1
Library | Accession No | Call No | Copy No | Edition | Location | Availability |
---|---|---|---|---|---|---|
Main | 388 | 4 | 1 | Yes |